Тусламж
Асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоорой.
Түгээмэл асуулт
Цаг яаж захиалах вэ?
Апп-ын «Цаг захиалах» хэсгээс салбар, үйлчилгээ, мастер, цагаа сонгоод баталгаажуулна.
Захиалгаа цуцлах, хойшлуулах боломжтой юу?
«Миний захиалга» хэсгээс товлосон цаг эхлэхээс өмнө цуцлах эсвэл өөр цаг руу шилжүүлэх боломжтой.
Баталгаажуулах SMS код ирэхгүй байна.
Утасны дугаараа зөв оруулсан эсэхээ шалгаад, хэдэн минутын дараа «Дахин илгээх» дарна уу. Асуудал үргэлжилбэл бидэнтэй холбогдоно уу.
Нууц үгээ мартсан.
Нэвтрэх дэлгэцийн «Нууц үг мартсан» холбоосоор утсандаа ирэх кодоор шинэ нууц үг тохируулна.
Төлбөрөө яаж төлөх вэ?
Апп дотроос QPay-ээр төлнө. Салбар дээр бэлнээр болон картаар төлөх боломжтой.
Бүртгэл устгах
Бүртгэлээ апп дотроос шууд устгах боломжтой:
- Апп-ын доод цэсний «Профайл» руу орно
- «Профайл засах» → «Бүртгэл устгах»-ыг сонгоно
- Нууц үгээ оруулж баталгаажуулна
Бүртгэл устгахад таны нэр, утас, имэйл зэрэг хувийн мэдээлэл устаж, урамшууллын оноо болон ашиглаагүй багцын эрх хүчингүй болно. Товлосон цаг захиалга эсвэл хүргэгдэж дуусаагүй захиалга байвал эхлээд түүнийг шийдвэрлэнэ. Апп-д нэвтрэх боломжгүй бол дээрх утсаар холбогдож хүсэлт гаргана уу. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос үзнэ үү.
Салбарууд
Төв салбар
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Баянцээл худалдааны төв
7766-2040Баянмонгол салбар
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол, 407-р байр
7725-2040Гранд Плаза салбар
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 69-р байр
7712-2040Яармаг салбар
Улаанбаатар хот, Яармаг, Хүннү Вилла хотхон, 1403-р байр
7732-2040